Энэхүү блог нь: Нийгэмд болж буй бүхий л зүйлийг бяцхан сэтгүүлчийн нүдээр харж тунгаан бичиж уншигч та бүхэнд хуваалцах болноо.

Tuesday, May 12, 2015

Үг хүчтэй


Сонсголонгын солгой зам


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Гудамж төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж байгаа Сонсголонгоос-Яармагын товчоо хүртэлх 5,5км зам завсарт байгааг мэдэхгүй хүн байхгүй болов уу. Зам сайжирч байна, түгжрэл багасаж байна гэж эрх мэдэлтэн бүхий эзэн ноёдууд нь ярих юм. Ер нь мэдэрч, амсаж үзээгүй зовлонгоо хүн хэрхэн мэдэх билээ.

Их хотынхон их цэвэрлэгээндээ


Tuesday, May 5, 2015

Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс.
Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий

Тоглож наадаж, эрхлэж наадахаас өөр юм мэддэггүй байхдаа анх энэ дууг сонсож билээ. Байнга инээж хөхрөөд явж байдаг хүүхэд энийг сонсоод шууд л уйлсан. Тэр үед өнөөх хүүхэд эмээгээ алдаад арав ч хоноогүй байсан юм. Дуу хүнийг тайтгаруулж, ухааруулж, дурсамж бүхнийг сэргээдэг. Дуу тийм л хүчтэй. 

Сонсоод л үз


Tuesday, April 28, 2015

Нэргүй найз

Би түүнтэй яаж танилцаж байснаа огтоосоо санадаггүй юм. Нэг мэдэхэд найзласан байсан... Тэр надаас үл ялиг намхан. Би бага насны дурсамжаа тэр болгон санадаггүй. Заримдаа хүмүүс намайг чи тэгдэг байсан ингэдэг байсан гэхээр тэр хүмүүс худлаа ч яриад байгаа юм шиг санагддаг. Харин энэ хүнтэй хамт өнгөрөөсөн бүхэн нэг их мартагдаад байдаггүй нь хачирхалтай.

Шинэчлэлт бидний эргэн тойронд


2014оны Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж оюутан залуус хичээл сонголт, төлбөр тооцоо гэж сандралдан сургуулийн зүг гүйлдэнэ. Хэн бүхэн сүрдмээр “Хамгаалагдсан бүс” гэсэн хашааны хаалгаар оронгуут л тийм их догдлолд автана. Сургуульдаа гурав сар морилоогүй оюутнууд орж ирээд л нүүр дүүрэн мишээнэ.

Tuesday, April 21, 2015

Эх орон сэхээнд байна
Ард түмэн сахиж байна
Төрийн түшээд эргэхгүй байна
Түмэн олон санаа зовж байна. Б.Лхавгасүрэн

Долоон хүн усанд осолджээ.

Манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол, мөрний мөс нимгэрч, мөс хэврэгшиж байгаа тул иргэдийг мөсөн дээгүүр явахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Эг, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги зэрэг голуудын замыг товчлох, цаг хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг шаардлагатай гэнэ.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт усны ослын золгүй тохиолдлоор долоон хүн амь насаа алдсан байна.
Мөн цаашид дулааралттай холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөс эрчимтэй хайлж байгаа тул мөсөн дээгүүр явганаар, ердийн хөсөгтэй, автомашинтай зорчвол амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэйг анхааруулж байна.

Тоолол

Дан 1
Арав 10
Зуу 100
Мянга 1,000
Түм 10,000
Сая 1,000,000
Живаа 10,000,000

Tuesday, April 7, 2015

Цагийн зөрүү хэрхэн нөлөөлөв.


Галт тэрэгний цагийн хуваарь өөрчлөгдөв. 2015оны 3-р сарын 28нд Монгол улс цагаа нэг цагаар урагшлуулсан. Үүнтэй холбоотойгоор хүний бие физиологи, мал ахуй зэрэг бүхий л зүйлд хүндрэл бэрхшээлтэй байна. Түүний дотроос Монголын төмөр замд ихээхэн хүндрэлтэй, зорчигчид их бухимдалтай байна. Манай хоёр хөрш цагаа урагшлуулаагүй учраас цагийн зөрүү гарч осол аваар гарах магадлал өндөр байгаа тул хоёр хөрш эсэргүүцсэн байна. Тиймээс МТЗ орон нутгийн, олон улсын зорчих, тээвэрлэх галт тэрэгний цагийг одооны цагаас нэг цагаар хойшлуулсан байна. 

Sunday, March 29, 2015

Нисдэг байшин

Аяа л даа шахаад байна цаашаа л даа. Зайгаараа урагшаа яваад өгөөчдээ гэх үгс автобусанд өдөрт наян гурван удаа хэлдэг амны уншлага. Эмэгтэйчүүд цүнхээ элгэндээ тэвэрч нөгөө гараараа халхалж, эрчүүд түрийвчээ энгэрийнхээ халаасанд нууж, хөөрхий оюутнууд аль үнэтэй гэх эд зүйлсээ гартаа атган урагш зүтгэнэ. Юу байхав дээ оюутны виза, гар утсаа л барьсан байна.Түрүүлж орж ирсэн нэг нь тухтай суудал биш зогсоол хайж бүдчэх шахам улайрна. Энэ дунд туршлагагүй зорчигч бусдаас онцгойрч бариулаас барихын оронд сальфитка гаргаж ирээд ам хамраа дарж үнэтэй чамин хувцасаа халтар болгох вий гэсэндээ ядруухан нэгнийг түлхэнэ. Бодвол дугаарын хязгаарлалтаас болж ганган ах нар минь автобусны амьд харилцааг хаяадаа нэг үзэх шаардлагатай болж дээ. Болгоомжтой нисдэг байшин нисэх гэж байна.