Энэхүү блог нь: Нийгэмд болж буй бүхий л зүйлийг бяцхан сэтгүүлчийн нүдээр харж тунгаан бичиж уншигч та бүхэнд хуваалцах болноо.

Tuesday, May 12, 2015

Сонсголонгын солгой зам


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Гудамж төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж байгаа Сонсголонгоос-Яармагын товчоо хүртэлх 5,5км зам завсарт байгааг мэдэхгүй хүн байхгүй болов уу. Зам сайжирч байна, түгжрэл багасаж байна гэж эрх мэдэлтэн бүхий эзэн ноёдууд нь ярих юм. Ер нь мэдэрч, амсаж үзээгүй зовлонгоо хүн хэрхэн мэдэх билээ.
Түүнтэй адилхан явж үзээгүй зам, амьдарч байгаагүй газраа сайд дарга нар хумсын төдийд ч мэдэхгүй хэрнээ сайшаан магтаж мэддэг юм шиг ярих нь хачирхалтай. Тэнд амьтай голтой бүхэн яаж тарчлаж зовж байгааг тэд ядаж гадарлах болов уу!!!!!!!!
2014оны 11сарын 1 гэхэд бүрэн ашиглалтанд ороод ганц өргөс ч байхгүй замаар сүнгэнтэл давхих болно гэсэн Сонсголонгын замын ажил одоо л дөнгөж нэг урсгал нь хагас дутуу, хальт мульт хийгдэж, эсрэг урсгал нь цэлийгээд хоёр жилийн нүүрийг үзэж байна. Анх зам засварын ажил эхлэхдээ бөөн сүр дуулийн болж касик, шар өнгийн хантаазтай ах нар тууз хайчилж, энд тэнд ярилцлага өг эгээтэй л найр наадам хийчээгүй. Мэдээжийн хэрэг эхний хэдэн хоногтоо уйгагүй ажилласан. Түүнийг үгүйсгэх аргагүй. Учир нь тэр өдрүүдэд хийсэн ажлаа цаг алдалгүй зургийг нь дарж баталгаажууласн болохоор тэр. Тэр их зураг хөрөгний ачаар хүмүүс ихээхэн л ам сайтай байсан сан. Одоо бол сонсголон л гэх юм бол” ээ бурхан минь бүү үзэгд” гэж халаглаж байгаа юмдаа.                                                        
        Уг зам засварын ажлыг гардан гүйцэтгэж байгаа Арц суварга компаний захирал       Ш. Алтансүх : Бетон дэвсэх техникийг зам тээвэрт анх удаагаа ашиглаж арматурчлал бүхий цемент бетон даацын зам нь 60жилийн настай байна гэж ихэд онцолж, өөрсдийгөө тэнгэрт тэлтал нь магтаад авсан. Өмнөх хуучих зам нь 33жилийг ардаа орхисон. Харин одоо өнөөх мундаг 60тай тэтгэвэрт гарах замаа зургаан жил барих гээгүй л байлтай. Ер нь тэр хавийш чөтгөрийн хөндий гэнж нэрлэж болохоор. Нартай, салхитай, бороотой, цастай ямар ч үед ергэлж мөнх салхи босч, шороогоор шуурна. Хүнд даацын машин хэдэн зуугаараа явж, юу л байна бетн зуурмагын компаниуд хөглөрч, бас болоогүй ээ энд тэндгүй барилгын ажил хйигдэж байгаа болохоор манан будан гэдэг шиг шороон будан болоод байна. Энд чинь дан ганц үйлдвэр байдаггүй юм. Хүмүүс амьдардаг юм. Тэднийг бүхэлдээ “шороон тосгон” гэж нэрлэж болохуйц. Гэрийнхээ хаалга цонхыг чадахгүй, гадаа гаргаад хувцсаа хатааж болохгүй, хүүхэд хөгшчүүл нь салхилаж ч чадахгүй тйим айхтар гамшгийн хэмжээнд хүрээд байна.  Ингэж сул шороо бужигнуулаад хаях байсан юм бол муу ч гэсэн өмнөх замтайгаа байсан нь хамаагүй дээр байж ээ гэж халаглах иргэд бишгүй дээ нэг. Тэр их шороонд дунд сөрж яваа машинаа харах нь битгий хэл хажуугаар зарж байгаа хүнээ харалгүй мөргөлдчихмөөр нүүр нүүдгүй шроо. Шороон тосгонд эргээд хэзээ цэцэг ургах бол.......
Хүн нь ингээд хэцүүдэж байхын хажуугаар автомашины эврэлийн шалтгаан Сонсголонгын зам болоод байна. Худалч хүнд хөдөө ч ийм үам байхгүй. Энхэл донхол замаас дайчиж жолоочид сяахан аятайхан болсон Нисэхийн замаар тойрч хүрэх газраа хүрч байна. Нөгөөх л хүнд даачын машин хэдэн зуугаараа явч, нисэхийн зам урьд уртдныхаасаа хоёр дахин ачаалалтай бйана. Үүнээс болоод энэ аятайхан зам нь эвдэрч гэмтээд бас нэг солгой зам болх вий дээ. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөөр байтал аль ч үгүй болж ганц ч олигтой замгүй болох вий дээ.

Хэрвээ энд сайд дарга нарын нэг нь ч болтугай амьдардаг байсан бол  зам хэзээ ашиглалтанд орох байсан бол доо. АЯгүү бол жилийн дотор дуусах байсан биз. Юунаас болоод зам засварын ажил цулгартав. 23тэрбум төгрөг хаашаа ала болов. Хэний халаасанд орчихов. 14см зузаантай 60жилийн настай мундаг зам хэзээ аштглалтанд орох бол. Үзээгүй хараагүй байж үгчлэн мэдэмхийрэхээр ирээд нэг үзээрэй. Тамгатай дарга нар минь тамын замд тавтай морил......... 

No comments:

Post a Comment