Энэхүү блог нь: Нийгэмд болж буй бүхий л зүйлийг бяцхан сэтгүүлчийн нүдээр харж тунгаан бичиж уншигч та бүхэнд хуваалцах болноо.

Sunday, March 29, 2015

Нисдэг байшин

Аяа л даа шахаад байна цаашаа л даа. Зайгаараа урагшаа яваад өгөөчдээ гэх үгс автобусанд өдөрт наян гурван удаа хэлдэг амны уншлага. Эмэгтэйчүүд цүнхээ элгэндээ тэвэрч нөгөө гараараа халхалж, эрчүүд түрийвчээ энгэрийнхээ халаасанд нууж, хөөрхий оюутнууд аль үнэтэй гэх эд зүйлсээ гартаа атган урагш зүтгэнэ. Юу байхав дээ оюутны виза, гар утсаа л барьсан байна.Түрүүлж орж ирсэн нэг нь тухтай суудал биш зогсоол хайж бүдчэх шахам улайрна. Энэ дунд туршлагагүй зорчигч бусдаас онцгойрч бариулаас барихын оронд сальфитка гаргаж ирээд ам хамраа дарж үнэтэй чамин хувцасаа халтар болгох вий гэсэндээ ядруухан нэгнийг түлхэнэ. Бодвол дугаарын хязгаарлалтаас болж ганган ах нар минь автобусны амьд харилцааг хаяадаа нэг үзэх шаардлагатай болж дээ. Болгоомжтой нисдэг байшин нисэх гэж байна.
Дотор
Мэргэшсэн кондукторын мэргэжлийн онцлог нь аашлах. Инээмсэглэж угтаж инээмсэглэн үдье гэсэн уриа лозоомтой автобус ийм байдаг болов уу. Мөнгө өгсөн нэгнийг чимээгүйхэн явуулчихаад үнэгүй зорчих эрхтэй хүмүүсийг адлана. Бүгд тийм биш ч дийлэнх хувь нь. Өдөрт хэдэн зуун хүнтэй харьцаж ядардаг л байх. Хэрвээ сайн уу? гээд мэндлээд өнгөрвөл бид хичнээн баярлаж мөн гайхах бол.  Жолооч нар буудлаасаа хол зайтай зогсож хүн нь гүйцэт ороогүй байхад хөдлөж, бүүр хэтрээд гар хөлийг нь хүртэл хавьчих шахан хаалгаа тан хийтэл хаачихна. Энэ нийтийн тээвэр биш нэг хүний эрхшээлд байдаг юм шиг ээ... Автобусанд 20 гаруй суудал мөн тэр тоотой тэнцүү бариул байдаг. Гэнэт тоормозлох, угс угс хийтэл хөдлөх тоолонд зорчигчид гар хөлөө хугалах шахдаг. Зарим нь унаж, жолоочыг элдвээр хараана. Аргагүй ч биз дээ ганц удаа ч болтугай засвар хийсэн болов уу гэж бодмоор. Тийм айхтар. Нурсан балгас, сүйрсэн онгоц шиг.  Энэ айхтар тоормолзох сиймхийгээр нь гүйлгээ нүдтэй нь ажлаа эхлэнэ ээ бас. Албаар шахаж хайхрамжгүй нэгний цүнхийг уутлаад хэнэг ч үгүй цаашаа хараад зогсоно. Яах ч билээ нөгөөдүүл нь хэнэгч үгүй утсаа гөлрөөд байгаа юм хойно.. Авахаа авчихаад сэмхий хулгайч нар нь аль хэдийн буугаад явсны дараа юмаа алдчихлаа гээд чарлаж гарна. АЙ хөөрхий автобус аа гэж.  За тэгээд үс яаж сүлждэг билээ галзуу хулганы жолоочид замыг тэгэж  л сүлжинэ. Түгжрэлийн цуваанд зутрахгүй гэсэн дээ. Энэ нь авуууштай ч зорчигчдын аюулгүйн баталгаа алга аа ..... Ер нь яав ч алга
Хүн биш хүн
Оюутан... Энэ үг өнөөдөр хүний тооноос хасагдсан нэг нэрийдэл. Яагаад...?

Саяхны нэг өдөр Баянхошууны автобус хөдлөхийн өмнө нэг охин гүйсээр амжиж иртэл өнөө автобусны жолооч жишим ч үгүй хаалгаа хаагаад хөдөлчих лөө. Автобусны цонхоор харсан нэг хүн хөөе, хүн суух гээд байна шүү дээ гэсэн боловч контуктор, бас жолооч сонсоогүй юм шиг хөдлөх нь гайхмаар ч бас өнөөдөр байдаг л зүйлийн нэг. Тэр нь оюутан. Үнэгүй зорчино.  Түмэн олон цэцэгсийн дунд шарилж түүсэн төдий
 Автобусанд  хөгшин хүн орж ирвэл суудлаа тавьж өгнө энэ бол зүй ёсны хэрэг. Харин одоо хэтрээд залуухан 30-40насны “төсөөллийн ахмадууд” суудлын төлөө үхдэг болжээ. Буудал дээр зогсонгуут л хаалгаар бүдрээд ч хамаагүй суудал олж сууна. Хэрвээ тэд суух юм бол настай хүнд суудал тавьж өгөх нь битгий хэл улайн цайм худлаа унтаад аль эсвэл  цонх гөлрөөд суучихна. Хэрвээ оюутнууд суудал дээр суусан байвал 30-40насныхан ёс зүй, ухамсар яриад үнэгүй зорчиж байгаа юм байж мөнгөө төлж яваа бидэнд суудал тавьж өгөх ёстой гэж байж суухын аргагүй болтол үглээд л байна. Жишээ татан бичвэл: чамин хар өнгийн булган шуба өмссөн үсээ буржийлгаж ороосон 170, 172 өндөртэй 35 насны эмэгтэй нэг охиныг хөгшин хүнд суудал тавьж өгөөч ямар ч ухамсар байхгүй гээд л. Хариуд нь нөгөө охин хэгжүүн царайгаар “эмээ та суу суу” хөгшин хүн биш л байх гэж бодсийн ёс алдлаа гээд босоод явчихсан. “Ганган өндөр өсгийт өмсдөг настангууд минээ суудлын төлөө хүндлэл хүсээд төсөөллөөрөө хөгшрөөд яах гээв дээ. Цаг нь мөдхөн болно шүүдээ”. Залуу эмээ бантаад зогссоор л буухын алдад эргээд харвал суудал хоосон хэвээрээ......... Түрүүний үг жаахан ч гэсэн нэгийг ухааруулсан бололтой.  
МҮИС-ийн 2-р дамжааны оюутан Ш.Баасандэмбэрэл : Би Нисэхээс хоёр дамжиж хичээлдээ явдаг. Автобусаа их удаан хүлээдэг. Өвөл ингэж удаан хүлээвэл хэцүү л байна. Хүлээж хүлээж автобусанд суувал кондуктороос эхлүүлээд адлуулсаар байгаад буудаг. Хөөрхийдөө өдөржин хичээлээ хийж, өлсөж ядраад л явж байгаа энийг хэн ч тоохгүй зүгээр загнахаа урьдаа барьдаг болсон. Автобус хэдий оюутан биднийг гомдоож байгаа ч гэлээ миний хэрэгцээг хангаж өгж байгаа болохоор хичнээн гомдоод яах ч билээ.                               
Оюутнууд  суух ч эрхгүй учраас зогсоно гэтэл урагшаа яваад өгөөч зай тавьж өг гээд л адлана. Хэрвээ автобус хөдлөх гэж байхад нь очвол хаалгаа ч нээхгүй яваад өгдөг. Яагаад гэвэл үнэгүй визагаа үзүүлэх учраас. Үнэгүйдлийн ардах үнэлэмж ийм л байна..
Буудал дээр Автобусаа хүлээж эвийж бөөцийсөн хүмүүс хөлөө солбиж алхаад л. Нэг автобус ирээд тээр тэнд зогслоо. Хүмүүс гүйлдэж арай хийж очтол хүмүүс нь орж байхад л аажим аажмаар хөдлөөд л чүй ай хүнээ оруулаад  хаалгаа тас хийтэл хаачихлаа. Ардаас нь хоёр хүн гүйгээд очтол нисдэг байшин хэдий нь нисээд  явчихлаа.  Тэр хоёр хүн дараагийн автобусыг хичнээн удаан хүлээх бол хэр их даарах бол доо...

1 comment:

  1. Yg vnen. Vneheer iim yum boldog shvv te. Nvdend haragdtal bichjee.

    ReplyDelete