Би түүнтэй яаж танилцаж байснаа огтоосоо санадаггүй юм.
Нэг мэдэхэд найзласан байсан... Тэр надаас үл ялиг намхан. Би бага насны
дурсамжаа тэр болгон санадаггүй. Заримдаа хүмүүс намайг чи тэгдэг байсан
ингэдэг байсан гэхээр тэр хүмүүс худлаа ч яриад байгаа юм шиг санагддаг. Харин
энэ хүнтэй хамт өнгөрөөсөн бүхэн нэг их мартагдаад байдаггүй нь хачирхалтай.
Энэхүү блог нь: Нийгэмд болж буй бүхий л зүйлийг бяцхан сэтгүүлчийн нүдээр харж тунгаан бичиж уншигч та бүхэнд хуваалцах болноо.
Tuesday, April 28, 2015
Tuesday, April 21, 2015
Долоон хүн усанд осолджээ.
Манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол, мөрний мөс нимгэрч, мөс хэврэгшиж байгаа тул иргэдийг мөсөн дээгүүр явахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Эг, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги зэрэг голуудын замыг товчлох, цаг хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг шаардлагатай гэнэ.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт усны ослын золгүй тохиолдлоор долоон хүн амь насаа алдсан байна.
Мөн цаашид дулааралттай холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөс эрчимтэй хайлж байгаа тул мөсөн дээгүүр явганаар, ердийн хөсөгтэй, автомашинтай зорчвол амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэйг анхааруулж байна.
Tuesday, April 14, 2015
Tuesday, April 7, 2015
Цагийн зөрүү хэрхэн нөлөөлөв.
Галт тэрэгний цагийн хуваарь өөрчлөгдөв. 2015оны 3-р сарын 28нд Монгол улс цагаа нэг цагаар урагшлуулсан. Үүнтэй холбоотойгоор хүний бие физиологи, мал ахуй зэрэг бүхий л зүйлд хүндрэл бэрхшээлтэй байна. Түүний дотроос Монголын төмөр замд ихээхэн хүндрэлтэй, зорчигчид их бухимдалтай байна. Манай хоёр хөрш цагаа урагшлуулаагүй учраас цагийн зөрүү гарч осол аваар гарах магадлал өндөр байгаа тул хоёр хөрш эсэргүүцсэн байна. Тиймээс МТЗ орон нутгийн, олон улсын зорчих, тээвэрлэх галт тэрэгний цагийг одооны цагаас нэг цагаар хойшлуулсан байна.
Subscribe to:
Posts (Atom)



