Энэхүү блог нь: Нийгэмд болж буй бүхий л зүйлийг бяцхан сэтгүүлчийн нүдээр харж тунгаан бичиж уншигч та бүхэнд хуваалцах болноо.

Tuesday, May 12, 2015

Үг хүчтэй


Сонсголонгын солгой зам


Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Гудамж төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж байгаа Сонсголонгоос-Яармагын товчоо хүртэлх 5,5км зам завсарт байгааг мэдэхгүй хүн байхгүй болов уу. Зам сайжирч байна, түгжрэл багасаж байна гэж эрх мэдэлтэн бүхий эзэн ноёдууд нь ярих юм. Ер нь мэдэрч, амсаж үзээгүй зовлонгоо хүн хэрхэн мэдэх билээ.

Их хотынхон их цэвэрлэгээндээ


Tuesday, May 5, 2015

Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс.
Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий

Тоглож наадаж, эрхлэж наадахаас өөр юм мэддэггүй байхдаа анх энэ дууг сонсож билээ. Байнга инээж хөхрөөд явж байдаг хүүхэд энийг сонсоод шууд л уйлсан. Тэр үед өнөөх хүүхэд эмээгээ алдаад арав ч хоноогүй байсан юм. Дуу хүнийг тайтгаруулж, ухааруулж, дурсамж бүхнийг сэргээдэг. Дуу тийм л хүчтэй. 

Сонсоод л үз


Tuesday, April 28, 2015

Нэргүй найз

Би түүнтэй яаж танилцаж байснаа огтоосоо санадаггүй юм. Нэг мэдэхэд найзласан байсан... Тэр надаас үл ялиг намхан. Би бага насны дурсамжаа тэр болгон санадаггүй. Заримдаа хүмүүс намайг чи тэгдэг байсан ингэдэг байсан гэхээр тэр хүмүүс худлаа ч яриад байгаа юм шиг санагддаг. Харин энэ хүнтэй хамт өнгөрөөсөн бүхэн нэг их мартагдаад байдаггүй нь хачирхалтай.