2014оны Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж оюутан залуус
хичээл сонголт, төлбөр тооцоо гэж сандралдан сургуулийн зүг гүйлдэнэ. Хэн бүхэн
сүрдмээр “Хамгаалагдсан бүс” гэсэн хашааны хаалгаар оронгуут л тийм их догдлолд
автана. Сургуульдаа гурав сар морилоогүй оюутнууд орж ирээд л нүүр дүүрэн
мишээнэ.
Үүдэнд хоёр гурван зарлал тавьжээ. Хэсэг оюутнууд
бөөгнөрч зогсоод ихэд гайхсан янзтай ярилцаад л байх юм. Юу болсоныг сонирхон
үзвэл зарлал дээр “РТМУС-д дуу чимээний анги нээгдсэнийг” товчхон өгүүлсэн
байна.Хамгийн сонин нь РТМУС гэсэн танил бус үг. Хүүхдүүд яагаад ингэж нэрлэв,
буруу бичсэн юм болов уу? юу гэж товчилсон юм бол гэж тааварлахыг оролдоно...
Чих тавин сонсвол Радио телевиз, мультимедиа сургууль гэж байгаан байлгүйдээ
гэж сониуч хэд нь жиг жуг гэцгээнэ. Харин үнэндээ Радио телевиз медиа урлагийн
сургууль гэх урт чамин овогтой болжээ. Учир нь кино найруулагчийн анги манай
сургуульд ирж, яг нэг чиглэлээ барьсан сургалт явуулах учраас ийнхүү нэрийджээ.
Оюутан бидэнд ч их таатай санагдаж байгаа. Урлагийн ссургуулийн минь бас нэгэн
шинэ тодотгол. Овог өөрчлөгдсөнтэй холбогдуулсан оюутны сэтгэгдэл:
Мультимедиа
ангийн 2 дамжааны оюутан Г.Болорчимэг урьд нь багш
нар сэтгүүлч зураглаачид л гэж ерөнхий хоёр ойлголттой ярьдаг байсан. Энэ нь манай
ангийнханд таатай санагддагүй байлаа. Харин нэр солигдсоноор медиа гэх тодотгол
нь биднийг, ялангуяа манай мэргэжлийг илүү тодотгож өгч байгаа юм болов уу.Мөн
энэ хирээр сургуулийн нэрээ өндрөөс өндөрт өргөж явах эрхэм үүрэг ноогдуулсан
юм шиг.
“Бие жижиг ч бэлчээр том” гэж үг байдагдаа. Сургууль
хэдий жижиг ч гэлээ бидний дадлага практик хийх нөхцлийг бүрэн хангадаг юм.Үндсэн
4 чиглэл дээр кино найруулагч, дуу чимээний анги гэж мэргэжлийн анги нэмэгдсэн.
Үүнтэй холбогдож шинээр кино студитэй болсон. Гэхдээ тэр студид орж үзээгүй нь
олон. Оюутан залуусын сонирхолыг нь битүүхэндээ татаад байдаг байх. .Гэвч одоо хүртэл танилцаж
амжаагүй л байна. Ажиглаад 2-3т орохоор хамаг анхаарал тэр өрөөрүү чиглэдэг
бололтой. Хуучин номын санг засаж дуу шингээгчтэй, цуурайтуулахгүй болгосон нь
олзуурхууштай.
Ам бүл өнөр өтгөн болсон. Энэ нэг шинэчлэл. Хэдий анги
танхим хүрэлцэхгүй байгаа ч гэлээ илүү сайхан, дотно уур амьсгалтай болсон.
Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл гагцхүү илүү ихийгсурч
мэдэхийн төлөө тэмүүлж байна. Ийнхүү сурах орчин нөхцлийг сэтгэлд тултал сайтар
бүрдүүлж өгсөн нь үеийн үед чадварлаг боловсон хүчин бэлтгэсээр ирсэн багш,
ажилчид хийгээд, оюутан залуус бидэнд урмын ташуур өгч байгаа хэрэг юм.
Оюутнууд нь цаг цагаар сайжраад урагшилж ахиж байгаа нь
Радио телевиз медиа урлагийн сургуулийн асар том шинэчлэлт.
No comments:
Post a Comment